Номин бонус карт хэрэглэгчид бонус оноогоо 100% ашиглан зогсоолын төлбөрөө Nomin аппликейшнаар төлөх боломжтой боллоо

Хаана ашиглах боломжтой вэ?

 

  1. Улсын Их Дэлгүүр
  2. Номин Юнайтед Их Дэлгүүр
  3. Номин Хан-Уул
  4. Номин Яармаг
  5. Номин Наадам
  6. Номин Чулуун-Овоо
  7. Номин Автобааз /УБИ/ зэрэг салбаруудад ашиглагдана

 

Хэрхэн төлбөрөө төлөх вэ?

Алхам1

Та Nomin app-аар нэвтрэн үйлчилгээ хэсэгт байрлах зогсоолын төлбөр хэсэгт дарна.

Алхам2

Өөрийн үйлчлүүлж буй дэлгүүрийн зогсоолын байршилыг сонгоно.

Алхам3

Баруун дээд булангийн нэмэх товчин дээр дарж, өөрийн автомашины улсын дугаарыг оруулан бүртгүүлнэ. Бүргүүлсний дараа таны зогсоолд байршсан хугацааны дагуу төлбөрийн хэмжээ гарч ирнэ.

Алхам4

Хэрэв та өөрийн бонус оноог ашиглан төлбөрөө төлөх бол Ашиглах боломжтой бонус оноо хэсгийг идэвхжүүлэн үргэлжлүүлэх товчыг дарж төлбөрийн хэрэгслээ сонгон зогсоолын төлбөрөө төлнө.

Жишээ нь: Та Номин Юнайтед их дэлгүүрээр үйлчлүүлсэн бол байршил сонгох хэсгээс гадна болон дотор аль зогсоолд байршиж байгаагаас шалтгаалан сонголтоо хийн төлбөрөө төлнө.

 

Апп татах заавар:

Апп татах холбоос: onelink.to/4h4fek

Та өөрийн хэрэглэж буй гар утсандаа Nomin app-ийг дээрх линкээр нэвтрэн татан авч өөрийн бүртгэлээр нэвтэрч орон зогсоолын төлбөр төлөхөөс гадна бонус картын мэдээллээ хянах, засварлах, бонус шилжүүлэг хийх, барааны үнийн мэдээлэл харах, санал хүсэлтээ илгээх зэрэг үйлчилгээг нэг дор авах боломжтой.

 

 

 

 

Номин бонус картыг сонгодог үнэнч хэрэглэгч танд баярлалаа.